8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Хуулийн цоорхойгоор төмсөгдүүлмээргүй байна

2017-01-31 15:55:57

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаалчилсан уг хуулийн төслөөр Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой болгон зохицуулалт хийжээ.  Ингэснээр хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийг харгалзан хариулцлага тооцох юм байна.  Хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар төсөлд тусгажээ.
 
Гишүүд уг хуулийн төслийг “Энэ бол төрийг тогтворгүй байлгах заалт болно. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд намын гишүүдийн саналыг цуглуулан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал гаргаснаар шийдэгдэнэ гэдэг төр тогтворгүй болохын шинж” хэмээн эсэргүүцэж байв. Мөн гишүүн О.Баасанхүү “Ард түмний эв нэгдлийг хангагч юм бол дэмжээд явах хэрэгтэй. Энэ хууль 65-д үйлчлэхгүй. Надад үйлчилнэ. Хуулийн цоорхойгоор төмсөгдүүлмээргүй байна” гэв. 

Харин Л.Оюун-Эрдэнэ  гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулж ирэх хавар, намрын чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг гаргав. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь уг хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжив.

Т.Энхэлээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл