Баянзүрх дүүргийн нутаг, “Рояал Кэстл” хотхоны ...-р байрны 12 давхраас олны танил нэгэн эрхэмийн хүүхэд унаж амь насаа алджээ. 21 настай талийгаач залуу тухайн үед мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй аж. Учир нь хэргийн газарт цагдаа нар үзлэг шалгалт хийх үедээ хар тамхи мансууруулах төрлийн бодисын уут, гаанс олсон байна. Талийгаачтай хамт байсан 12 хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Хэргийг Баянзүрх дүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.
Олны танил жүжигчний хүү 12 давхраас унаж амь насаа алджээ
2017-01-31 16:47:00