8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Балжинням ахлах дасгалжуулагч боллоо

2017-01-31 17:32:50

БСШУС-ын сайдын тушаалаар Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 29-нд  зохион байгуулжээ. Шигшээ багийн ахлах болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад есөн дасгалжуулагч өрсөлдсөн байна. Үүнээс Монгол Улсын Ардын багш О.Балжинням хамгийн өндөр оноо авч тэргүүлэн Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Харин дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга, Г.Дашдаваа нарыг жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллуулах хүсэлтийг Үндэсний шигшээ багийн албанд өгсөн аж.
 
“Рио-2016” олимпийн наадмын циклд Монголын жүдо бөхийн шигшээ багийн алба таван дасгалжуулагчийн орон тоотой ажиллаж байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн шигшээ багт дөрвөн дасгалжуулагч ажиллахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАТ
Наадхи чинь ГУРИЛДАНА ДОО.
2017/01/31 5.136.187.90