8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Осоргарав: Хүн бүр дор бүрнээ хандив өгөхөд хямралаас гарах боломжтой

2017-01-31 18:17:06

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улсдаа 10 сая төгрөг, 10 адуу хандивласан гавьяат эдийн засагч Б.Осоргаравтай уулзлаа. Ерөнхий сайд, таны эх оронч сэтгэл, эвлэрэлд дуудсан санаачилгыг хүндэлж байна гэдгээ хэллээ. 

Б.Осоргарав, “Эзэн Чингис хааны бахархалт өдөр болон Улс тунхагласан өдрөөр бүх нийтээр амарч, телевизээр эх орны сэдэвтэй олон сайхан нэвтрүүлэг гарсан нь надад энэ санааг өгсөн. Ер нь цагтаа дэлхийн талаас илүүг эзэлж явсан Монгол Улс яахаараа өрөө төлж чадах, чадахгүйгээ дэлхийд дуудуулж явах ёстой юм бэ гэж бодон тооцоо хийж үзсэн” гэж ярилаа. 

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, танилцуулгыг сонссоны дараа, манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна гэлээ. 

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав давхар бас нэгэн зүйлийг ард түмнээсээ, ялангуяа улс төрийн намуудаас хүсч буйгаа уулзалтын үеэр хэллээ. Тэрээр “Миний энэ санаа, санаачилгыг улстөрчид, намууд битгий улстөржүүлээрэй гэж хүсье. Заримдаа хэвлэл харахаар “Бүгдийг зөвхөн буруу талаас нь ярих, тайлбарлах, гуйвуулахад бэлтгэгдсэн юм уу” гэмээр хүмүүс байх юм. Хэрвээ улстөржүүлж, замын дунд гуйвуулчихгүй бол монголчууд эх орныхоо төлөө яаж нэгдэж чаддагийг улстөрчид харна, ард түмэн харуулах болно, би үүнд итгэлтэй байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин Д
Төрөөс төрсөн тэрбумтануудаасаа ав. Тэд ийм байдалл оруулсан.
2017/02/02 202.21.125.2
Bayaraa
Bitgii balIraad bai bga yuma egdeg bas hen negniih dans ruu orno biz
2017/02/01 150.129.141.159
зочин
энэ өвгөн энэ засгийн эсрэг ухуулга хийж байхад хүлээж авч уулздаг монгол улс ийм эдийн засагч нартай бол улс бол доороо л сүйрэх юм бна доо
2017/02/01 182.160.5.202
huts
buu batbayr ih bayrlaj bn ,ard tumen chinii tarisan laig uureh gej uu?
2017/02/01 202.126.89.199
garav
osor chi idej uusan n unen ,ymar yumnii gaviyat baihavdee chaavaas ,hulgaich nariig hamgaalj ard tumenee zoligt gargaj bgaa teneg yum bn.
2017/02/01 202.126.89.199
НТ
Төрийн толгой дээрээ луухаан залчихсан улс хөгжинө гэж байдаггүй юм ямар ч их хандив ард агсөн ч нэмэргүй
2017/02/01 202.70.46.221
D.Ganbat
Bitgii huts oroo oorsdoo tol yahaaraa ta nariin luibardsan mongiig bid toloh yostoin be.tatbaraar faramtlana odoo minii or tololts genuu mai dable salaabch ab.
2017/02/01 178.184.218.5
oko oko
Za ene UIH Gisnuud dood tal ni 50say-g ,ZG-n Gisnuud mun adil, ded saiduud bas ter hemjeenii,buh tom jijig kompaniud, tumen olon ,bolon minii minii bie handiv urguud,ene uls oron maani undiih bisnuu
2017/01/31 114.199.60.189
БУРЖАК
ҮҮНИЙГ ЧИНЬ ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧЛААД ХИЙВЭЛ ДЭЭРГҮЙ ЮУ.
2017/01/31 66.181.188.165
зочин
чононд хонио хадгалуулж болох уу
2017/01/31 139.5.216.216
Бат
Ж. Энхбаяр Гарамжав нар нь мөнгөө өгөө юу. Гэрээ бол гэрээ шууд байгааг нь улсын орлого болгочихоод иргэдээсээ мөнгө гуй
2017/01/31 5.136.187.90
Бат
Талбай дээр ирээд ганц жагсчихдаггүй хүмүүс өгч харагдаач. Ккк Улс орныг дампууруулсан хүмүүс нь хариуцлагаа үүрдэггүй юм уу. Уралдаад л өр тавиад явсан хүмүүсийн балаг. Тэрнээсээ өөрсдөө л идсэн
2017/01/31 5.136.187.90