Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.Тодруулал, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хэнтийн уулсаар, 5-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулс болон говь, талын нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. c
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2017-02-01 09:29:43