8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэбат: Иргэдээс хандив авах байдал үүсээгүй байна, эдийн засгийн хямралаа ч давж чадна

2017-02-01 09:53:00

Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд болон УИХ-ын гишүүд хувиасаа хандив өргөөд байна. Анх Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийж хувиасаа 10 сая төгрөг, мөн 10 адуу, аав ээжээс өвлөж ирсэн алтан бөгжөө улсдаа хандивласан. Харин өчигдөр  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргахын тулд хувь нэмрээ оруулж ийнхүү хандив өгөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусад гишүүдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө хандив өргөхийг уриалсан. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү мэдэгдэлийн дараагаар “Моннис” группийн захирал 100 сая төгрөг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдээд байна. 
 Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. 

Харин энэхүү аяныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эсэргүүцсэн байна. Тэрээр өчигдөр гавьяат эдийн засагч Б.Осоргаравтай уулзах үеэрээ “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. Бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна” хэмээн хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Utsan huuheldei min chi ajlaa uuriin tolgoigooroo hiigeech. Bitgii humuusiig uduun tirhir huuhen Erdenebataa
2017/02/02 150.129.143.38
Дондог
Хандив өгнө гэж ханхалзаж байгаа хүмүүс тэр мөнгөө лав шударга замаар олоогүй байх. Ямар дайн дажин гал усны гашуун зовлон учирсан биш. Хулгайч нарын хийсэн өоийг бид төлөөд байхдаа яахав дээ. Тийм үү
2017/02/01 103.212.116.221
Дондог
Хандив өгнө гэж сэнтэглэж байгаа хүмүүс ямар тэнэг вэ. Хулгайч нарын олон жил хоршин хулгайлж идсэн хөрөнгө зээлийн өрийг ядарч турж үхэж байгаа ард түмэн төлөх гэж үү.
2017/02/01 103.212.116.221
СҮРЭН хорлоо
ХЭРЭГ гарвал ард түмэн бид нар эх орондоо эд хөрөнгө байтугай амь насаа ч хайрлахгүй ээ.ГЭХДЭЭ ард түмнээсээ хулгайлсан төр засаг монгол улсыг өрнөөс салгах ёстой .эрхэм ерөнхий сайд аа
2017/02/01 112.168.164.205
дорж
Дэлгэрсайханд эх орноо гэсэн сэтгэл зүрх байгаа нь бахархууштай.! ! ! .улам дэлгэрсайхан яваарай ! ! !
2017/02/01 182.160.0.28
дорж
Яагаад монголын арв түмэн эх орондоо туслаж амарч болохгүй гэж ингэж байж л хүнд эх оронч сэтгэлгээ төрөх биш үү ? ? ! ! ерэнмий сайдаа..цаашид. Оджаргал.Наранхүү .Чойжилсүрэн мэтийн түмэн олон ....
2017/02/01 182.160.0.28
БАТ
ХЭН АЛЬ НАМУУД ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ
2017/02/01 5.136.165.63
sonin
sayhan l tal talh idej bna yaj buten talhtai iduulhe ve bank ni mongo gui bna AH hooslood yavsan bna geegui biluu odoo barag yu ch hiigeegui baihad ard irged ni buten talh iddeg bolood bank mongotoi
2017/02/01 183.81.171.34
Бат
Зүйтэй сэтгэлээсээ ажил хийж ард түмэнээ түшвэл болно ерөнхий сайдаа амжилт дэмжинэ ээ
2017/02/01 202.9.41.62
Даваа
Ийм хүнийг л ерөнхий сайд гэдэг байхгүй юү ажилд нь амьжилт хүсэе монголчууд чаднаа
2017/02/01 103.229.120.135