8o
Улаанбаатар хот
mobile menu

157.5 тонн хог, цас тээвэрлэжээ

2017-02-04 14:25:00

Энэ өвөл өмнөх  жилээс илүүтэй цас орсон гэдэг. Ойр ойрхон орсон их цаснаар Хот тохижилтынхны ажил хүндэрч цасаа ногоон байгууламжид овоолсон байсан. Ойрын өдрүүдэд овоолж харласан цас, мөсийг цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байгаа ажээ. Өчигдар тус газрынхан 404 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэгээ үйлчилгээ хийж нийт 157.5 тонн хог болон цас тээвэрлэсэн байна. Төвлөрсөн хогийн цэгүүдэд 1963.1 тонн хог хаягдал буулгаж, 610 нохой устгаж булжээ. Япон цэргийн цогцолбор, Цайзын уулзвараас Офицерын тойрог хүртэл 0.9  тонн бодис, Баянхошууны халтиргаа гулгаатай замуудад 0.4 тонн давс цацжээ. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийт 124.5 км замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг юм байна. П.Сар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment