8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд, сайдын асуудал юу болов

2015-12-23 13:54:00

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг сайшаах нэгэн байхад сааралтуулах хүмүүс ч цөөнгүй. Ядаж л сайд нар байс гээд л албан тушаал, авлига хээл хахууль гээд нийгмийн хамгийн бохир сэдэв рүү орж, нэрийг нь сэвтүүлчихдэг. Шийдлийн засгийн газар шийдвэртэй алхам хийхээр байгуулагдсан. Зарим нэг зүйл дээр шийдвэртэй байж чадаж байгаагаа харуулсан. Харин сайд нар нь гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй эхнээсээ аавын хаалга татсаар сүүлдээ сайдаа чөлөөлж, томилж ч чадахгүй гацаанд орчихоод байна.

Өнгөрсөн долоо хоногт улс төр Н.Энхбаяр + Шадар сайд гэсэн дуулианаар амьсгалж байлаа. Нэг нь хэсэг Н.Энхбаяр Шадар сайд болох боломжтой хэмээн мэдэгдэл гаргаж, даргыгаа зөөлөн суудал руу түлхчих санаатай үзтэл нөгөө хэсэг нь болохгүй, хүлээж авахгүй гэх жишээний. Тэгвэл дуулиант Шадар сайдын асуудал юу болов?

Даргыгаа шоронд байхад бид баярлаж чадахгүй хэмээн шинэ жилийн баяраа сүртэй тэмдэглэдэггүй МАХН-ынхан энэ жил сайхан баярлацгаажээ. Дарга Н.Энхбаяр гэргий О.Цолмонгийнхоо хамт МАХН-ын шинэ жилд ирж, ёслол төгөлдөр тэмдэглэсэн сурагтай. Гэхдээ тэд улс төрийн хувьд өөр нэгэн хувилбарыг энэ зуур бэлдээд амжчихаж.   Тодруулбал МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж ЭМС.-ын сайдад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, мөн Г.Лхагвасүрэн нарыг нэр дэвшүүлэхээр ярилцжээ. Одоо тус хоёр хүний аль нэгийг нь сонгоод албан ёсоор нэрийг нь дэвшүүлэх аж.

Уг нь тус яаманд МАХН-аас хүний гавьяат эмч Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадаагүй юм. Мөн одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилуулах саналыг гаргасан ч Ерөнхий сайдыг дэмжлэгийг бас л авч чадахгүй байгаа гэдэг. Учир нь Ц.Оюунбаатарын оронд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгоно гэж буй. Харин энэ санал нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадаагүй учраас дараагийн хувилбараа санал болгож буй нь энэ аж.

Б.Өрнөх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongoliig ikh urnuus salgasan khun shuu. tegeegui bol odoogiin ene mega tosluud baikhgui l baikh bsan daa. Enkhbayariig muulaad tuunii sanaachilsan 1000 zamaar yavakhaasaa icheechee.
2015/12/24 103.17.108.42
иргэн
энэ энхбаяр одоо амраад л орчуулгаа хийгээд цонхоороо хараад цолмонтойгоо байж байвал болоошдээ
2015/12/24 103.17.108.42
zochin
bagahan bolomj ni bdag bol ydaj byr idej yydaggyi shynaliin tylam l bish bval hen bsan yah ve dee ,hedhen sar daa.AN iihn ingej ajil gatsaadadag hymyys hiij bgaag i zogsoo zaigyi kommynust geed myylchihana yamaar ch yum ve dee
2015/12/23 103.17.108.42
Ямар сонин ядаргаатай Сайханбилэг вэ? Зүгээр л хэн нэгий нь томилооч дээ.Хэнч хийсэн яадгийн хэдхэн сарын хооронд юугч өөрчилж чадахгүй ш дээ.Томилогдсон хүнд бол нэрийн хор.
2015/12/23 103.17.108.42
хардорж
Лхагвасүрэн гэдэг чинь улаан хулгайч луйварчин гэдгийг хүн бүхэн л мэднэ дээ,
2015/12/23 103.17.108.42
хардорж
Лхагвасүрэн гэдэг чинь улаан хулгайч луйварчин гэдгийг хүн бүхэн л мэднэ дээ,
2015/12/23 103.17.108.42
Зочин
Энхбаярын, Цолмон 2 ийн харц нь хүртэл хардсан янзтай,яахаас ч буцахгүй болчихсон харагдаж байна да. Шуналтай хүний мэдрэл их зовлон даах юм а. Элбэгдорж зөөлөн хандаж байж Энхбаярт алуулна а одоо.
2015/12/23 103.17.108.42
Me
Tegej yarival er ni orost urtei bsan yumuu, nutgaasaa hurtel tasalj uguud , hamag bayalagaa tsulmuuldeg bsan bj. Haragdah ungund buu huurt. Harin ch ur tegleh neriidleer enhbayar chini bashiisan gee biz dee.
2015/12/23 103.17.108.42
Зочин
ЗА за ЭНХБАЯР ЧИНЬ Та нартаа л МУНДАГ.
2015/12/23 103.17.108.42
shiree
yagaad ta nar huniig muulaad bga yum be.Orosiin uriig Enhbayr idebhi zutgel gargaj tegluulsen, Ter ued turd bsan humuus odoo orosiin turd bdag ch yum uu ugui ch yum uu buu med. manaih dotroo teglesen, tegleegui geed hunjil dotroo huluu jiiltseed bbal odoo
2015/12/23 103.17.108.42
Enkhbayar odoo chi boliochee hangalttai idej uulaa
ene Enkhbayar bolimoor yumaa usliin mungunuus her ih idsen bilee muu har luivarchin chini odoo ard irged chamd dahij itgel uzuulehgui sh dee. zugeer huniig shorond hiihuu uguil baihgui yu daa
2015/12/23 103.17.108.42
mongol
Enhbayraa muruuruu muumuununjuul gedeg shig muruuruu naad beye bodood man namaa udirdaad yaval daa bitgii Ard tumneer eh ornoor toglood bai ???? Zuv yavbal zuulun zambuulin Elbegeetei tootsoo hiih geed baigaa bol ulaan nuureerei tul bitgii ene eh oron ar
2015/12/23 103.17.108.42
ДАРГЫГАА ЭЗГҮЙД ЯАЖ ХООЛ АМ РУУ ОРДОГ ЮМБ. ТЭР ТУСМАА БАЯР БОЛ БҮР ТЭМДЭГЛЭХ ХОРИОТОЙ.
2015/12/23 103.17.108.42
Ali Amarsaihan n we?
2015/12/23 103.17.108.42
Итгэл нэгт анд
ЭМС.-ын сайдад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан гэдэг бол харин их боломжийн нэр дэвшүүлэлт болно. Амарсайхан бол өргөн мэдлэг, арвин туршлагатай энэ цагийн чадварлаг сэхээтэн. Хамгийн гол нь нэр, шүд,гар нь цэвэр залуу хү
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment