Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103-р дугаар байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алдсан талаар мэдээллийг бид хүргэсэн билээ. Уг олны танил эрхэмийн хүүхэд гэгдэж байсан амь насаа алдсан залуу нь Эмоци продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан талаар мэдээлэл гарч эхэллээ. Талийгаач 12 давхараас унасан бөгөөд тус айл нь УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын хүүгийнх байсан тухай мэдээлэл ч гарч эхэлсэн байна. Тухайн хэрэг гарах үед “Рояал Кэстл” хотхоны тус байранд 12 залуу байсан бөгөөд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж. Учир нь цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй дүр зурагтай байсан аж. Хэргийн газарт байсан 11 залуугаас шээсний шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар болжээ. Хэрэв дээрх залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.