Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103-р дугаар байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алдсан талаар мэдээлэл хүргэсэн. Талийгаач олны танил эрхэмийн хүүхэд байсан бөгөөд хэрэг гарах үед хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн мэдээлэл мөн гарсан. Бид энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “Эмоци продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан. Талийгаач жүжигчин Б.Баатархүүгийн том хүү байсан” хэмээн хэллээ.
Талийгаач “The Colors” хамтлагийн соль гитарчин бөгөөд СУИС-ийн Радио телевизийн сургуульд суралцаж байсан байна. Тус хэрэг гарсан газар буюу “Рояал Кэстл” хотхон буюу УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын хүүгийнх байсан байна. Жүжигчин Б.Баатархүүгийн том хүү УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын том хүү найзууд байсан аж. Тус байранд 12 залуу байсан бөгөөд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж. Учир нь цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байсан аж. Хэргийн газарт байсан 11 залуугаас шээсний шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар болжээ. Хэрэв дээрх залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.