8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэнэ

2017-02-01 14:00:03

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонслоо.

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр байлаа. Харин гишүүн Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банктай холбоотой хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргажээ. Тиймээс энэ асуудлаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь уг саналыг дэмжсэнгүй.

Ийнхүү байнгын хорооны хуралдаан завсарлаж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл