Өнгөрөгч долоо хоногт Канад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, гэмт этгээдүүд толгойдоо буудуулсан хохирогчийг эмнэлгийн үүдэнд машинаасаа гаргаж үлдээгээд явсан ч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан байна.
Цагдаа нарын үзэж буйгаар хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхэнтэй нь холбогдон, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч хохирогчын гэр бүлийнхэн нь энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэхгүй байхыг хүссэн байна.