Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 давхраас 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алдсан талаар мэдээлэл хүргэсэн. Талийгаач “Эмоци продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан талаар мэдээллийг ч мөн мэдээлсэн билээ.
Талийгаач “The Colors” хамтлагийн соль гитарчин бөгөөд тухайн үед тус хамтлагийн гишүүд бүгд байсан гэсэн мэдээлэл ч мөн гарсан. Тэгвэл тус хамтлагийн гишүүний ээж “The Colors” хамтлагийн ганц, хоёр гишүүн байсан бүгд байгаагүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Мөн тус хэрэгт “The Colors” хамтлаг ямар ч буруугүй гэсэн байна. Үүнтэй зэрэгцээд тус хамтлагийн гишүүд эмгэнэл илэрхийлсэн байна.