8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-02-02 08:52:28

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд өнөөдөр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

10.00 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ.

11.00 цагт: Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулна. /Тусгаар тогтнолын ордон/

11.40 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдийн бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн болно.

13.00 цагт: Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны 2 давхарт зохион байгуулагдана.

13.40 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. /УИХ, ЗГ болон албаны хүмүүс оролцоно/

14.00 цагт: Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.

14.00 цагт: Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.

Утас: 91919368, 88156683

"ДҮНЖИНГАРАВ" ТӨВ

09.00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 325044

 

СИТИ ТАУЕР ЦОГЦОЛБОР

09.00 цагт: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэх семинар Сити тауер цогцолборт /СТӨ-ний урд талд/ болно. Утас: 99773800, 88008516

ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ

10.00 цагт: Ус намгархаг газрын дэлхийн өдрийг “Ус намгархаг газрын гамшгийн эрсдлийг бууруулахад” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус үйл ажиллагааны үеэр Зүүн Ази, Австрали Азийн нүүдлийн замд бүртгэгдсэн нуруудын гэрчилгээ гардуулах ёслол болж, Рамсарын конвенцид орсон 11 нуурыг дэлгэрэнгүй танилцуулах өртөө, ОУ-ын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци болон Хүлэрт намгийн тухай илтгэлүүд тавигдана.  Утас: 91995225

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

10.00 цагт: “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хавдрын эсрэг анха0арал хандуулах дэлхийн өдөрт зориулан ХСҮТ-д хавдрын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хавдрын эсрэг үйлсэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, шийдвэрлэх арга зам, хамтран ажиллах чиглэлээр сэтгүүлчдэд зоиулсан сургалт ярилцлага  ХСҮТ-ийн 3-н давхарт "Сувилахуйн сургалтын танхим"-д болно.  Утас: 99063902, 89008516

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11.00 цагт: Монголын эрүүл мэндийн технологийн салбарт олон тэрбумын санхүүжилттэй эхлэсэн боловч үр дүнгүй орхигдсон төслүүдийн талаар МИТАМ мэдэгдэл хийх гэж байна.

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлаар Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭ-ийн хороодоос мэдээлэл хийнэ.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

11.00 цагт: Автотээврийн үндэсний төвөөс нийслэл дэх салбарууд болон орон нутгийн Автотээврийн төвүүдийн дарга, нягтлан бодогч, техникийн хяналтын үзлэгийн инженерүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, 2017 оныг автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан цаашид хийж гүйцэтгэх ажлыг танилцуулах зорилгоор зохион байгуулах "Автотээврийн менежментийг сайжруулах жил - 2017" мэргэжил, арга зүйн зөвлөгөөний нээлт болно. Утас: 86063600

УДЭТ

12.00 цагт: УДЭТ-ын 2017 оны анхны шинэ уран бүтээл “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн талаарх хэвлэлийн бага хурал УДЭТ-ын үзвэрийн их танхимд болно. Утас: 99199794

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

13.00 цагт: Цагийн ажил хайгчдад зориулсан "Part time" чиглүүлэх сургалт МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулагдана.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

14.40 цагт: Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны II хуралдааны протокол болон Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн Т.Д.Валовая нар гарын үсэг зурна. Утас: 99028994

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment