8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Нанзаддорж: Утаанд зарцуулсан 300 тэрбум төгрөгөөр 20 мянган айлыг орон сууцжуулах боломж байсан

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-02 08:30:00

Манай улсад сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийтдээ 300 гаруй тэрбум, төгрөг төсөвлөсөн ч өнөөдөр үр дүнгээ өгсөнгүй. Нэг үгээр хэлбэл 300 тэрбум төгрөг салхинд хийссэн гэхэд буруудахгүй.  Энэ 300 тэрбум төгрөгөөр орон сууцжуулсан бол хэчнээн айл өрх байртай болж болох байсан талаар Монголын барилгын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Нанзаддоржтой ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд утаанд 300 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнгээ өгсөнгүй. Энэ мөнгөөр орон сууцжуулах ажил хийсэн бол хэчнээн айлыг байранд оруулах боломжтой байсан бэ?

Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан 300 тэрбум төгрөгөөр орон сууцжуулсан бол гэр хорооллын 20 мянган айлыг орон сууцжуулах боломж байсан. Мөн 100 гаруй эмнэлэг, сургууль, цэцэрлэг сургууль барих хэмжээний хөрөнгө мөнгө үр дүнгүй зарцуулсан.

-Айл өрхүүдийн яндангаас гарсан утаа агаарын бохирдол үүсэх гол нөлөө үзүүлж байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл хандлага. Нийслэл хотын агаарын бохирдлын 16 хувийг гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Үлдсэн хувь нь автомашины утаа, үйлдвэрлэлийн яндангаас гарч буй утаа эзэлдэг. Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан 300 тэрбум төгрөг их мөнгө. Энэ мөнгөөр 20 мянган айлыг орон сууцжуулах боломж байсан. Мөн 100 гаруй эмнэлэг, сургууль, цэцэрлэг сургууль барих хэмжээний хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан. Манайхан аливаа зүйл хийхдээ ямар ч тооцоо судалгаагүй хийдэг. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг арилгахаар авч хэрэгжүүлсэн арга, хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй бөгөөд судалгаа, мэдээлэл хомс арга ядсан байдлаар хандсан байдалтай арав гаруй жилийг өнгөрөөлөө.  Гэр хороолол яагаад ингэж их болсон гэхээр 1960 онд хүнд болон хөнгөн үйлдвэр бий болж түүнд ажиллах их хэмжээний ажиллах хүч шаардлагатай болсон. Тиймээс орон нутгаас ажилчид оруулж ирсэн. Эдгээр хүмүүсийг  түр хугацаанд байршуулах боломжтой хөнгөн, авсаархан, нүүж буулгахад бага зардал зарцуулах байдлаар шийдэхийн тулд суурьшлын бүс бий болгосон байдаг. Энэ нөхцөл байдал өргөжин  тэлсээр өнөөдрийн гэр хороолол үүссэн.

- Таны бодлоор ямар арга хэмжээ авч ажиллавал хэр хугацаанд утаа арилах боломжтой бол. Санал бодлоо хуваалцана уу?

-Утаа, агаарын бохирдол тийм хурдан хугацаанд арилахгүй. Энэ байдлаар ажиллавал манайх агаарын бохирдлоосоо салахгүй. Агаарын бохирдлоос салахын тулд иргэн, шийдвэр гаргах шатны бүх байгууллага, улс орон хамтдаа хөдөлж урт хугацааны төсөл хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Ингэхийн тулд нэгдүгээрт иргэн дутуу шатсан нүүр, түлш хэрэглэхгүй байх, зарим айл өрхүүд элдэв янзын зүйл түлдэг гэж ярьж байна. Иргэд бид хүлэмжийн хий нэмэгдүүлэхгүй байх юм байна, шаталт багатай түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг арга хэмжээг хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ёстой. Мөн ухамсраа өөрчлөх нь чухал. Хоёрдугаарт маш их хэмжээний технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд хөрөнгө мөнгө зарцуулах хэрэг гарна. Гэтэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ямар ч эдийн засгийн чадамжгүй байна. Утааг арилгах ажил бүх яам, тамгын газрын бодлого төлөвлөж байгаа албан тушаалтнуудын уулзвар цэг дээр байгаа зүйл. Юу гэх гээд байна вэ гэхээр утааг арилгахын тулд эрчим хүч, зам тээвэр, барилга, барилгажуулалт, байгаль орчин, хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг оролцуулах нь чухал. Ингэхийн тулд хөшүүрэг хэрэгтэй.

-Тухайлбал ямар хөшүүрэг?

Бүс нутгийн хөгжил гэдэг зүйл манай улсад нэн тэргүүнд шаардлагатай зүйл.  Энгийнээр бодоод үзэхэд гэр хорооллын бүх айл өрхүүддийг орон сууцжууллаа гэж бодъё. Бидэнд юу үлдэх үү 180 мянган ухсан жорлон,  хөрсний бохирдолтой газар л үлдэнэ.

-Хамгийн эхэнд орон нутгаар нийслэл хотод нүүж ирж байгаа иргэдийг татвартай болгох хэрэгтэй. Нийслэл хотод ажлын байртай байгаа бол татварыг нь хөнгөлөх байдлаар  хэд хэдэн хөшүүрэг хэрэгтэй. Мөн орон нутагт иргэдийг ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулж өгөх хэрэгтэй. Ажлын байрыг шинээр бий болгох, нийслэл хотод барилгын инженер хамгийн багадаа сард нэг сая төгрөгний цалинтай байдаг. Тэгвэл орон нутагт цалинг 1.5 сая төгрөг болгох жишээний хөшүүрэг шаардлагатай. Ийм байвал залуус орон нутаг уруу явна. Нэг үгээр хэлбэл бүс нутгийн хөгжил гэдэг зүйл яриад байгаа юм. Манай Монгол Улсын бүс нутгийн хөгжил хаашаа явах вэ, аль аймагт юу хийвэл илүү их үр дүнтэй, ашигтай вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Энэ байдлаар ажиллавал утаа ойрын хугацаанд багасахгүй. Хамгийн багадаа 15-20 жилийн хугацаанд ажиллаж байж утаа, агаарын бохирдол арилна. Дөрвөн жилийн зайтай ажил хийвэл ямар ч үр дүнгүй. 

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн орон сууц баригдсан байдаг юм бэ?

-Шинээр баригдсан 24 мянган айлын орон сууц байна. Манайд гэр хорооллын 180 мянган айл өрх бий. Үүний 70 гаруй мянга нь орон сууцанд орох хүсэлттэй байдаг гэсэн тоо судалгаа бий.  Үүнд шинээр гэр бүл болж байгаа залуус, үр хүүхэд нь том бол байр ороноо томруулах сонирхолтой хүмүүс багтддаг. Үлдсэн 130 гаруй мянга нь орон сууц худалдан авах эдийн засгийн чадамжгүй буюу амьжиргааны дундаас доогуур төвшний айл өрхүүд. Үүнээс харахад орон сууцжуулах гэхээс илүү бүс нутгийн хөгжлийг боловсруулах шаардлага үүсч байгаа юм. Бүс нутгийн хөгжил гэдэг зүйл манай улсад нэн тэргүүнд шаардлагатай зүйл.  Энгийнээр бодоод үзэхэд гэр хорооллын бүх айл өрхүүддийг орон сууцжууллаа гэж бодъё. Бидэнд юу үлдэх үү 180 мянган ухсан жорлон, хөрсний бохирдолтой газар л үлдэнэ. Үүнийг хэрхэн зохицуулах уу гэдэг асуудал урган гарч ир байгаа биз. Агаарын бохирдлоос гадна манай улсад хөрс, орчны бохирдол маш их байна. Тиймээс эдгээрийг цогцоор нь шийдэхийн тулд бүс нутгийн хөгжил зүйлийг бий болгох хэрэгтэй. Ингэж байж бид хөгжинө, иргэд нь ажилтай орлоготой амьдралтай, эрүүл орчинд амьдрах боломж нөхцөл гарч ирнэ. 

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
uurt
Odjargal gj neg es zui bhhui nuhur huuhed alj mungu hiideg gar iim lalaruud bhad mongol muhnuuu... utaagui zuih hiij heden huuhed slsan bol lalar hshsj uheesee
2017/02/03 176.100.13.19
dsn
utaanii buynaar uvul uvulduu bayjaad baidag tom garuud bii bolood udaj bndaa, utaand ur huuhduud hordoj ,utaanii buynaar undur tushaaltnuud mungu gej ereen tsaasand horddog jil jiliin uvul ergeldseer
2017/02/02 202.126.89.199