8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-02-02 09:38:40

ХОНЬ - (3/21-4/19)

Бусадтай харилцах эрэлт ихэсч, та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

ҮХЭР - (4/20-5/20)

Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал өгнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.

ИХЭР - (5/21-6/21)

Өнөөдөр таны эцэг эх, садан төрөлтэй холбоотой сэтгэл зовоосон асуудал гарч, багагүй хүч цаг авна. Асуудалд тайван хандаж, ухаалаг байхыг хичээ. Хэт их ядрах, аливааг төлөвлөх, бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр зүтгэх нь муу. Үдшийг хайрттайгаа өнгөрөөвөл сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялах жуулчлахтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Илүү шашинлаг хандлагад энэ байдал тусгалаа олно.

АРСЛАН - (7/23-8/22)

Хамтын ажиллагааны өдөр. Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно.  

ОХИН - (8/23-9/22)

Мэдээллийн өдөр. Шинэ мэдээ мэдээлэл дунд эерэг ч, сөрөг ч мэдээлэл байна. Тиймээс цагийн ихэнхийг мэдээллийг боловсруулах, цэгнэхэд зориулна. Гэрээ хэлцэл, харилцаа холбоо чухалчлагдана. Анагаах ухаан, техникийн салбарт ажиллагсад ажил ихтэй байна. Холын замд гарвал сэтгэлд нийцсэн шинэ хүнтэй танилцана.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаанд сайнгүй өдөр. Онцын шаардлагагүй бол эмчид очих хэрэггүй, мөн машин тэргээ засуулах гэвэл бүтэл муутай болж магадгүй. Хэрвээ чухал уулзалт, ажил хэрэг төлөвлөсөн бол цагаасаа хоцрохгүйн тулд эртхэн гараарай. Хувийн амьдралын хүрээ ч тайван бус байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Оюуны хөдөлмөр эрхлэгчид үр бүтээлтэй байна. Алс юманд явах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцоход ээлтэй. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч аливаа асуудлыг шийд. Өдрийг бүтээлч үйл ажиллагаанд зориул. Уран зураг, хөгжим оролдвол ядаргаа тайлагдана. Танил талын хүрээгээ өргөжүүлэхэд сайн байна.

НУМ - (11/22-12/21)

Хамтын ажиллагааны өдөр. Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билэг, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй.

БУМБА - (1/20-2/18)Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал өгнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.

ЗАГАС - (2/19-3/20)Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал агнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
8989
худлаа зурхай бна үхэр бумба загас ижил бхдаа яахав соpy
2017/02/02 202.72.242.5