8o
Улаанбаатар хот
mobile menu

Траншейны нүхнээс хоёр хүн амиа алдсан байдалтай олджээ

2017-02-02 09:56:50

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны ... байрны хойд талын дулааны худагт хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, дулааны худагт халуун усны шугамын хий авдаг цорго нээгдэж тодорхой оршин суух хаяггүй  эрэгтэй 40 настай А бие нэлэнхүйдээ хар бор өнгөтэй болсон, арьсны өнгөн давхарга хууларсан байдалтай нас барсан байсан. Мөн 160-165 см өндөртэй, 35-38 орчим насны хэн болох нь тодорхойгүй эмэгтэй арьсны өнгөц давхарга хууларсан байдалтай нас барсан байдалтай олдсон аж. Одоогийн байдлаар дээрх хоёр иргэний үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор шүүх эмнэлэгт шилжүүлэн шинжлүүлж байгаа аж. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл