Бага насны хүүхдийн утас хулгайлж байсан этгээд үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, 27 настай Ш гэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их орд” худалдааны төвийн хажууд явж байсан 13 настай Д-ын гар утсыг хулгайлж байгаад баригдсан аж.
Хэргийг одоогоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.