8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гансүх: Би эрх чөлөөнд яараагүй, хорт хавдартай эхнэрээ асрах юмсан гэж хоног тоолж сууна

2017-02-02 11:04:00

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр хоригдож байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээжээ. Л.Гансүхийг "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутган гурван шатны шүүхээс таван жил нэг сарын хорих ял төлөвлөж, Эрүүгийн хуулийн 55-р зүйл штрих хэсгийг үндэслэн гурван жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Өнөөдрийн байдлаар Л.Гансүх нь хорих ялынхаа хоёрны нэг буюу хоёр жил орчим хугацааг хорих ангид өнгөрүүлээд байгаа нь магадлангийн шаардлагыг хангаж байгаа аж. Тэрбээр захидалдаа "Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан. Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна гэсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан.

Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.

Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.

Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.

Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.

Одоо хуулийн дагуу 3 дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье.

Монгол Улсын иргэн Л.Гансүх

2017 оны 2 сарын 1

Жич: Хувийг өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Ц.Баасандорж нарт

 zahidal

zahidal

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zulaa d
Zulaa nertei setgegdel bichsen hunii unergui adgiin nowsh bnaa, mungutei bj edgehgui yugaa hiij bdgiin genuu, cham deer udahgui iim zowlon ireh ch yum biluu, munh yum shig bitgii huzaj amidar, guluguu
2017/02/02 66.181.186.14
зочин
Энэ Элбэгдорж болиосой Яах гэж хууль хяналтыг байгууллагаар түрүү барьж хүнийг чарлан хатаадаг байна Чаддаг бол Эрдэнэт үйлдвэрээс өчнөөн сая төгрөг хулгайлсан Ганзоригийн мөнгийг гаргуулаач
2017/02/02 202.131.233.10
Баяраа
Одоо гаргаач дээ арай ч болохгү байх аа. Хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй ш дээ. ямар гадаадад гараад алга болох биш гадаадад гараад алга болсон бусад хүмүүсээ орж ирээч дээ.
2017/02/02 202.179.26.77
Zulaa
Za enen shig hudlaa yum haana bn. Odor bvr l ovchtei zovlontoi nylh hvvhdvvd tuslamj iren mongo haij bn. Tegtel mongotei baij edgehgvi bval viliin vriin toloos l baih da!
2017/02/02 202.9.42.254
Zochin
Hudla or ovtgoh taktikaa bolij vz! Idej uusan mongoo butsaaj ogchood sullagdaarai! Mongold ovchin zovlon, hagatsal zovlon vzeegvi ail neg ch bhgvi!
2017/02/02 202.9.42.254
zochin
hamgiin aimaar ni bayartsogtiig yaj ch chadhgui bgaa emgenel
2017/02/02 59.153.113.140
зочин
Одоо гаргаасай. Жинхэнэ аймаар ирсэн хүмүүс яах ч үгүй л байх юм. Тэр нүүрсийг хямд авсан хүмүүс зөндөө л байна. Юу ярьж байгаа Монгол эрчүүд эхнэрээ үр хүүхдээ асрахдаа их мундаг шүү дээ.
2017/02/02 103.57.92.146
Tuul
Mongol harchuud ehneree asrana gej baihgui ee. Hudlaa yrij baigaam.
2017/02/02 202.9.42.129
zochin
hamgiin gol asuudal bol hohirloo chuham yaj tulj baragduulsan be oyutolgoin gereenees bayr bayrtsogt gansuh 3 l hojson uunii uil lai ard irged bidnii nuruun deer ulam ih daramt bolj bna
2017/02/02 122.201.22.206
ялзарсан төр
ШУДАРГА бус хуулийнхан болиоч, арай хэтэрч байна шүү. Албан тушаал, хэргэм цолын төлөө юу ч хийхээс буцахгүй хүн бол хамгийн аюултай.
2017/02/02 103.229.120.47