8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

2017-02-02 12:11:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өчигдөр буюу энэ сарын сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлсэн байна. Бүртгэл ирэхдөрөвдүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусах аж. Мөн  www.eec.mn цахим хуудсаар онлайн бүртгэл явагдах юм байна.  Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй аж. Бүх хүүхэд Монгол хэл бичгийн өгөх бөгөөд бусад хичээлээ өөрөө сонгох юм. Шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандах юм байна.

Шалгалтад бүртгүүлэхдээ:

• Цахим үнэмлэх

• Чээж зураг

• Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл

• И-мэйл хаяг Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл