8o
Улаанбаатар хот
mobile menu

Галзуу өвчний сэрэмжлүүлэг !!!

2017-02-02 15:43:11

Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо толгой ихсэж байгаа нь галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байна.

2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал ХУД-ын 12-р хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө тэжээвэр 3 нохой 200 гаруй тооны малд халдсан ба иргэд үхсэн малын арьсыг өвчиж эрсдэлд өртсөн.

 Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд:

  • Онцгой байдлын газар - 105,
  • Нийслэлийн Мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 70141409,
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв - 70282853,
  • Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв - 70210316,
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар – 11-320981 утсанд мэдэгдэнэ үү.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment