76 настай эрэгтэйг мөргөөд зугтсан жолоочийг хайж байна. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ний өдрийн 12 цаг 10 минутанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо "Од кино театр"-ын урд замд 76 настай, эрэгтэй В-г марк, улсын дугаар тодорхойгүй автомашин мөргөж гэмтээчихээд, хохирогчийг автомашиндаа суулган ослын газрыг орхин явжээ. Улмаар тэрээр эмийн сан руу орж, хохирогчид эм авч өгөөд явсан нь тус эмийн сангийг хяналтын камерт бичигдэн үлджээ.Дээрх этгээдийг Замын цагдаагийн албанаас эрэн сурвалжилж байна.
76 настай эрэгтэйг мөргөж, эм авч өгчихөөд зугтсан жолоочийг хайж байна
2017-02-02 15:45:27