Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхаарууллаа. Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна.
Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.