8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Цэрэннадмид: ЭЕШ-ын агуулгад элсэгчдийн сонсоод ойлгох чадварыг шалгалсан даалгавар нэмэгдэж орсон

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-03 08:55:00

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын шалгуулагчдын бүртгэл энэ сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-Энэ оны ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Урьдчилсан байдлаар хэчнээн элсэгч шалгалт өгөх вэ?

-2017 оны ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар эхэлсэн. Бүртгэлийн хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 14-ний орой 18.00 цагт дуусна. Элсэгчдийн тоо мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар 40 мянга гаруй хүүхэд шалгалт өгнө гэсэн урьдчилсан тоо бий.

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн журамд  өөрчлөлт орсон уу?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэгчид эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг шалгуулагч бүрт өгнө. Харин Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог их, дээд сургуулиуд өөрсдөө оюутан элсүүлэх журамдаа тусгаж өгч болно. Мөн монгол хэлбичиг, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад элсэгчдийн сонсоод ойлгох чадварыг шалгалсан даалгавар нэмэгдэж орсон. Өмнөх жил түүврийн аргаар оруулж байсан бол энэ удаад бүх элсэгчид уг даалгаварыг гүйцэтгэнэ

Монгол хэлбичиг, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад элсэгчдийн сонсоод ойлгох чадварыг шалгалсан даалгавар нэмэгдэж орсон. Өмнөх жил түүврийн аргаар оруулж байсан бол энэ удаад бүх элсэгчид уг даалгаварыг гүйцэтгэнэ.

-Нэг хичээл хэдэн төгрөгийн хураамжтай вэ?

-МХБШ бүртгэлийн хураамжгүй. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг. Өөрөөр хэлбэл нэг хичээлийн шалгалт 5800 гэсэн үг. Батламж хуудас 700 төгрөг. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын шалгуулагчийн булангаар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

-Бүртгүүлэхдээ ямар ямар бичиг баримт бүдүүлэх шаардлагатай вэ. Онлайнаар бүртгүүлэх ёстой гэсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Элсэгчид заавал онлайнаар бүртгүүлнэ. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Өмнөх жилүүдэд ч онлайн бүртгэл явагддаг байсан. Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \esis.edu.mn\ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах боломжтой. ЭЕШ-д бүртгүүлэхдээ цахим үнэмлэх, чээж зураг /файлаар/, интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\, имэйл хаяг \шалгуулагч бүр зөвхөн өөрийн имэйл хаягаас бүртгүүлнэ\.  Өмнөх жилүүдэд элсэгчид багш нар нэг имэйл хаягаас бүх хүүхдүүдээ бүртгүүлдэг байсан бол энэ жил зөвхөн шалгуулагч өөрийн хаягаар бүргүүлэхээр болсон.  Харин шалгалтад орохдоо шалгуулагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичигтэй ирнэ.  

МХБШ бүртгэлийн хураамжгүй. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг. Өөрөөр хэлбэл нэг хичээлийн шалгалт 5800 гэсэн үг.Батламж хуудас 700 төгрөг.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон өмнөх жилийн төгсөгчид хэрхэн бүртгүүлэх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө. Өмнөх жилийн төгсөгчид мөн адил онлайнаар бүртгүүлнэ.

-Хугацаандаа амжиж бүртгүүлээгүй тохиолдолд дахин бүртгүүлэх боломжтой юу. Бүртгэлийн хугацааг сунгах уу?

-Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгэл эхлэх бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 14-ний  өдрийн оройн 18.00 цагт бүртгэлийн хугацаа дуусна. Энэ хооронд элсэгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрвээ хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байх. Тиймээс элсэгчид энэ тал дээр анхааралтай хандаж хугацаандаа бүртгүүлэх хэрэгтэй. Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн  мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-ууд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн БҮТ үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тиймээс элсэгчид асуух зүйл гарсан тохиолдолд CALL CENTER-т хандаж зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цогоо
хичээл сонголт гээд дарсан чинь түр хүлээ гээд байхын
2017/02/04 103.10.22.25
dsn
end er n shalguulaad suraad yah yum? ih deed surguuliud ynz buriin argaar mungu tataad ,yduu zuduu huuhduud ter suuri devsger geed bgaa ih mungiig haanaas uguh yum,tegeed tugsuud ajil oldohgui bn!!!
2017/02/03 202.126.89.199