8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ

2017-02-03 09:32:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан, байнгын хороогоор /2017.02.03/ хэлэлцэх асуудлын хуваарийг баталжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ.  

Тус байнгын хороо Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл зэргийг хэлэлцэх юм. 

Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Чуулганы эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны нэгдүгээр дүгнэлт болон Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэнэ. 

Үргэлжлүүлэн 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл