8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй зам гарц, өндөр хүчдэлийн доор буусан айл өрхийн судалгааг хийлээ

2017-02-03 09:43:23

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн нийт 16 алба хаагч 1 автомашинтайгаар хорооны мухар гудамж болон шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй зам гарц, өндөр хүчдэлийн доор буусан айл өрхийн судалгаа хийлээ.

Мөн хорооны хэсгийн ахлагч, эрчим хүчний албаны инженер, цахилгаанчин нартай хамтран гэр хороолол бүхий 15 хэсгийн 96 айл өрхийн 989 иргэдэд заавар зөвлөмж өгч, гарын авлага, матeриал тараан ажиллалаа гэж СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment