8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутагт бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

2017-02-03 09:49:00

 Энэ сарын нэгнээс эхэлн орон нутгийн зарим бүс нутагт шатахуун буюу бензин түлшний үнэ 50-60 төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал Дундговь аймгийн “Шунхлай” шатахуун түгээх станцад ийм үнээр шатахуун борлуулж эхэлжээ. Түүнчлэн тус аймгийн "Тэс петролиум”, “Петровис” шатахуун түгээх станцууд мөн өнөөдрөөс эхлэн шатахууны үнээ нэмжээ.

“Тэс петролиум”-ын шатахуун түгээх станц А80 шатахуунаа литр тутамд 50 төгрөг, Аи92 болон дизель түлшийг 60 төгрөгөөр, “Петровис” шатахуун түгээх станц бүх төрлийн шатахуунаа 60 төгрөгөөр тус тус нэмсэн байна. Нэмэгдсэн үнээр А80 нэг литр нь 1540, Аи92 1720, Аи95 1900, дизелийн түлш 1760 төгрөгөөр Дундговь аймгийн төвд худалдаалагдаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл