8o
Улаанбаатар хот
mobile menu

“School Police”-оор ажиллаж байгаа эцэг, эхчүүдийн саналыг сонсчээ

2017-02-03 10:07:44

Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдсэн гэдэг. Мөн “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан билээ.

Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө ийнхүү “School Police” хөтөлбөрт хамрагдан хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарч байгаа талаар албаныхан онцолсон.

Тэгвэл Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг нар Сүхбаатар дүүргийн “Орос-3” дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн үйл ажиллагаа, “Сургуулийн эргүүлийн журам”-ын хэрэгжилт болон эргүүлийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр үр дүнгийн талаар хэлэлцэн эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонссон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл