Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 2-ны өдрийн орой 22:00 цагийн орчимд тус сумын Цагаан-Овоо багийн нутаг /Таван толгойн уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/ 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одоогоор газар хөдлөлтийн чичирхийлэл оршин суучдад мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй аж.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр тус суманд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт нийт 31 удаа болж байсан аж.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хүчтэй газар хөдлөлт болжээ
2017-02-03 10:09:00