Хуурамч будаа савлан зарсан хэрэг гарчээ. Тодруулбал “Хархорин” захад худалдаа эрхэлдэг 15 чингэлэг орос будааг иргэдийн нэрлэж заншсан урд хөршийн “сүмтэй” будаатай хольж зарж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Хэргийг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтаар илрүүлсэн аж.
Мөн “сүмтэй“ будааны 40 кг-ын уутнаас гадна заан, анааш зэрэг амьтдын зурагтай хуурамч уутанд жижиглэн савласан байна. Иймээс ард иргэдийг худалдаа хийхдээ үйлдвэрлэсэн хугацаа, чанарын тэмдгийг заавал шалгахыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.