Өчигдөр согтуу жолооч хүүхэд мөргөөд хэргийн газрыг орхин явсан тохиолдол бүртгэгдлээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг саатуулсан байна. Тодруулбал,
Сонгинорхайран дүүргийн 2-р хороо Нарангийн голын зам, Нарангийн голын эцсийн буудлын замд амины Hyundai Verna автомашины жолооч С нь явган зорчигч СХД-2 хороонд оршин суух Б /16н.эр/ мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Жолоочийг Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, нар шуурхай эрэн сурвалжлан олж илрүүлжээ. Жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон бөгөөд драгер үлээх чадваргүй бйасан аж. Улмаар автомашиныг ТХТС Байранд байрлуулсан байна.