8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа

2017-02-03 13:19:50

Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа. Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна.Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны тус айлд хөл муутай, босч явах боломжгүй хүн байсан бөгөөд тэднийг цонхоор нь гаргаж, эмнэлгийн тусламж дууджээ.Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulzii
Yadaj 5 say tugrug uguuch icheej mongoliin tur 9 davsan bukh 5 uruu bair 570 belgend avdag biz dee
2017/02/03 202.179.23.168