8o
Улаанбаатар хот
mobile menu

Алт олборлогчдод хандан уриалга гаргав

2017-02-04 09:55:00

Алт нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг байдаг. Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн орчин таатай болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эхлэн тасралтгүй нэмэгдэж, 2016 онд 18.3 тоннд буюу 702 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн амжилтаар бид өнгөрсөн оноо үдлээ. Үүний үр дүнд гадаад валютын улсын нөөц 2016 оны турш тогтвортой байж, оны эцэст 1.3 тэрбум ам.доллартай тэнцүү байлаа.

2017 онд Монголбанк, Засгийн газраас алт олборлолтыг нэмэгдүүлж, Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 25 тоннд хүргэх зорилт тавиад байна. Монголбанкнаас уг зорилтыг биелүүлэхэд чиглэсэн шат дараатай дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд: (1) 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дотоодын зах зээлээс худалдан авах алтны ханшийг Лондонгийн үнэт металлын биржийн үнэтэй тэнцүү байхаар тогтоосон; (2) Засгийн газар, Монголбанкнаас “Алт - 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг Монголбанкнаас дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

Монголбанкны Хэвлэлийн Алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment