8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрсөн эхийгээ хөнөөсөн охины хэргийг хянаж байна

2015-12-24 08:14:00

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 54 настай, эмэгтэй А нь өөрийн гэртээ буюу  Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд хурц ирмэгтэй зүйлээр биедээ олон удаа  хатгагдсаны улмаас  нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг хэрэгт талийгаачийн охин Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ эрүүгийн хэрэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment