8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эрдэмтний шинэ бүтээл “Nature”сэтгүүлд хэвлэгдлээ

2017-02-04 11:00:00

Японы RIKEN Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнд дархлал судлаачаар ажилладаг, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Nature” сэтгүүлд тухайн нээлтийн нэгдүгээр зохиогч буюу эрдэм шинжилгээний төслийн гол удирдагч хэмээх нэрээр бүтээлээ хэвлүүлжээ. Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа монгол хүн удирдсан төслийнхөө судалгааг “Nature” сэтгүүлд хэвлүүлж байна. Тэрбээр дархлааны эсийн нэгэн төрөл, байгалийн “алуурчин” Т эсийн ялгаран хөгжих арга замын талаар нээлт хийсэн юм.

Эрдэмтэд олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлийнхээ тухай хэвлүүлснээр судалгааных нь ажлын үр дүнг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг.

Монгол эрдэмтэний уг нээлт нь дархлааны эсийн ялгарах хөгжлийн онолыг сууриар нь өөрчилж, шинэ түвшинд гаргаж байгаа гэдгээрээ онцлогтой нээлт юм. Мөн харшил үрэвсэл, дархлааны тогтолцооны элдэв эмгэг, хорт хавдрыг дархлааны эсээр эмчлэх аргад дэвшил гаргахад том түлхэц болох магадлалтай. Тэрбээр энэ судалгааны ажлаа хийхдээ 10 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрөө зарцуулсан байна.

Д.Нямбаяр нь 2001 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд Японы Хоккайдогийн үндэсний их сургуульд, 2006 онд докторын зэрэг хамгаалсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Scientist
Characterization of NKT-cell hybridomas expressing invariant T-cell antigen receptors. Nyambayar D,.... Onoé K. J Clin Exp Hematop. 2007 Apr;47(1):1-8. Published 2007 and it is not Nature. IF 1.08 j
2017/02/05 204.112.199.210
Mundag bna
nature hevleliin kompany olon yanziin science setguul hevlen niiteldeg natureiin ali neg setguuld oguulelee niitluulsen bh ene ih tom buteel geheer IF ondortei setguuld ene huu umaa hevluulsen bh
2017/02/04 202.9.43.4
Д ДУЛМАА
Нүдэнд ..ӨВДӨГ гарахаар өвдөгөө нүдэндээ хүргэж эрүүгээ сэрээ булчирхай уруу дарж тэндээс алуурчин Т Лимфоцит эсийг дууддаг домог арга байдаг
2017/02/04 27.123.214.116
зочин
бөхчүүд спортынхонд өгдөг мөнгөө ийм хүмүүст өгмөөр юмдаа
2017/02/04 202.179.31.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment