8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-02-04 10:33:34

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

5-нд нутгийн хойд хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2017 оны 02 дугаар сарын 03-ны 20 цагаас 02 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй  Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд     5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,  бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2017 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар,  6,7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр  хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment