8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

2017-02-04 11:53:00

Сүхбаатар аймгийн Засаг дарга өчигдөр /2017.02.03/ "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" захирамж гаргаж, хөл хөдөлгөөн хорьсон байна. 

Захирамжаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хоригложээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Mordohiin hazgai bolj dee ... Maliin uvchinduubariulsan zerleg mitanch vgvi uls bolj bgaa gedegee medej bgaa bolov uu ... Bas arai l nna shdee Huuchin arai iim bgaagvi sanahdahiin
2017/02/05 122.201.22.85
zochin
zasag dargaa buruu songoj dee tegeed bartsadtai bn gej buuj bn MANgaruudaa anhaar
2017/02/05 103.229.121.136
баагий
одоо морины уралдааныг улс орон даяар өвчин намдатал хорихгуй бол халдвартай газраас морио ачиж давхиад халдвар тараандаа
2017/02/04 202.179.31.99
Baby
Sukhbaatar aimgiin zasag darga YA.Batsuuri bish yumuu.und enhtor gesen bhiig bodvol ene hun ch yum shig.bi anduurch bsiin bhda
2017/02/04 112.72.11.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment