Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 726 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгийн Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 376, дэмжигдээгүй 499 өргөдөл байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3282 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1787, ашиглалтын 1482 ширхэг тусгай зөвшөөрөл байгаа юм байна.
Хайгуулын 726 тусгай зөвшөөрөл олгожээ
2015-12-24 08:30:00