8o
Улаанбаатар хот
mobile menu

Цас орж, цасан шуурга шуурна

2017-02-04 12:27:40

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээг хүргэе. Улаанбаатар хотод өнөөдөр 12-18 цаг хүртэл цэлмэг, зөөлөн салхитай, 11-13 градус хүйтэн байна. Маргааш баруун аймгийн зарим газар, төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр, энэ сарын 6-7-нд ихэнх нутгаар, энэ сарын 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул хол замд гарахаар зэхэж буй малчид, тээвэрчдэд анхааруулж байна. Ингэхдээ маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч сулрах боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болох Дархадын хотго, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment