8o
Улаанбаатар хот
mobile menu

Дансны мэдээллээ буруу оруулснаас болж 21 мянган иргэний гүйлгээг буцаажээ

2017-02-04 13:55:46

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Монголбанк уг гүйлгээг өнөөдрийн 08.50 цагт хийж дуусгажээ.

Татварын Ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлснээс Монголбанк 462 мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг шилжүүлсэн байна. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ буцаагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment