8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр

2017-02-04 14:11:36

Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Дэлхийн өнцөг булан бүрт#WorldCancerDay өдрийг өөр өөрөөр тэмдэглэж байна. Хавдраас сэргийлэх, хянах олон улсын холбооны санаачилгаар 2000 оны Парисын Тунхагт уриалсны дагуу дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай тэмцэх өдөр”болгон тэмдэглэж ирсэн.

Энэ өдөр хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, идэвх санаачилга өрнүүлэх, хорт хавдрын талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх, хавдрын тухай буруу ойлголтыг залруулах чиглэлддуу хоолой, хүч чармайлтаа нэгтгэх боломжийг олгодог. 


Хорт хавдрын өвчлөлийн талаарх баримтууд

Дэлхий дахинд жилд 12.7 саяхүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдраас сэргийлэх, тэмцэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жилд 26.0 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17.0 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байна. 

Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөлийн түвшин жилээс жилд өсөх хандлагатай байна Жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273 нь, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.

Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс: 

Хорт хавдар үүсэхэд халдварын, хүрээлэн буй орчны, халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой гурван бүлэг хүчин зүйлс нөлөөлдөг. Халдварын хүчин зүйлс
ЭлэгнийВ, С вирусийн халдвар, ходоодны хеликобактерын халдвар, хүний хөхөнцөр вирусын халдвар хамаарагддаг.

Халдварын бус гаралтай хүчин зүйлс

Халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой хүчин зүйлст зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, цусан дахь сахар болон холестрины ихсэлт, илүүдэл жин зэрэг эрсдэлт зан үйл багтана. 

Манай орны хүн амын дунд хорт хавдарт хүргэж болох эрсдэлт хүчин зүйлсийн тархалт түүний дотор архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Тухайлбал 2009 оны судалгаагаар манай орны хүн амын

- 39,8 хувь нь илүүдэл жинтэй,
- 12,5 хувь нь хэт тарган, 
- 27,6 хувь нь тамхи татдаг үүнээс эрэгтэйчүүдийн 48 хувь нь, эмэгтэйчүүдийн 6,9 хувь нь тамхи хэрэглэдэг. 

Мөн эрэгтэйчүүдийн 39,7 хувь, эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь сард таваас дээш удаа архи уудаг буюу архи хэтрүүлэн хэрэглэдэг байна. Иймээс хувь хүн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадсанаар хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой. 

Гадаад орчны бохирдол уушгины хавдар үүсэхэд нөлөөлдөг

ДЭМБ, Хавдрын судлалын олон улсын агентлаг (WHO, International Agency for Research on Cancer) хавдар үүсгэх нөлөөт 107 төрлийн хорт бодисыг нэрлэсэн байна. Үүнд: асбестийн бүх төрөл, усан дах арсеник, кадми, этилины оксид, олон цагирагт гидрокарбон, бензопирен,нитрозамин, афлатоксин, шөрмөсөн чулуу, цацраг туяа, радиоидэвхт бодис гэх мэт.

Дэлхий нийтэд тохиолдож буй бүх хорт хавдрын 19 хувь нь хүрээлэн буй орчин болон ажлын байртай холбоотойгоор үүсэж байнагэдгийг ДЭМБ-ийн судлаачид тогтоосон бөгөөд үүний дийлэнхийг бага дунд орлоготой оронд тохиолдож байна гэсэн дүгнэлт гаргажээ. 

ДЭМБ-ын төрөлжсөн агентлаг болох Хавдар судлалын Олон улсын агентлагаас 2013 оны аравдугаар сарын 17-ны өдөр гадаад орчны агаарын бохирдлыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд багтаасныг зарласан байна. 

Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаануудыг нарийвчлан үнэлж судалсны эцэст дэлхийн шилдэг шинжээч судлаачид гадаад орчны агаарын бохирдол нь уушгины хавдар үүсэхэд хүргэдгийг нотолгоонд тулгуурлан баталжээ. Түүнээс гадна, агаарын бохирдол болон давсагны хавдрын хооронд эерэг хамаарал байгааг ч тогтоосон байна. 

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн юу анхаарах вэ?

Тамхи татахгүй байх

Тамхи татахгүй, эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушгины хорт хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй байдаг.

Эрүүл хоол хүнс хэрэглэх

Хоол хүнсэндээхүнсний ногоо, жимсийгзонхилон хэрэглэж, аль болохбүхэл үрийн үр тарианы зүйлсхэрэглэхийгэрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтаны гаралтай өөх тосний хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно. 

Өөх тос ихтэй хоол хүнснь илчлэг ихтэй бөгөөд илүүдэл жинтэй болох эсвэл таргалахад нөлөөлж хөх, бүдүүн шулуун гэдэс, улаан хоолой, бөөрнийхорт хавдраар өвчлөх эрсдэлийн нэмэгдүүлдэг. . Архи байнга хэрэглэдэг хүнд ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдарт өртөх эрсдэл их байдаг.

Таргалалтаас сэргийлэхийн тулд амьдралынхаа туршид бага багаар жин нэмэхээс зайлсхийх шаардлгагатай. Насанд хүрсэн хүн долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, хүүхэд өсвөр насныхан өдөрт 60 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн таваас багагүй өдөр биеийн тамираар идэвхтэй хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнтэй байхыгхичээх хэрэгтэй.

Нярай хүүхдийг В гепатитийн эсрэг вакцинд заавал хамруулаарай

Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг халдвараас сэргийлснээр эрсдлийг бууруулж чадна.Элэгний үрэвсэл үүсгэгчВ вирус нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд элэгний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.Нярай хүүхдийг төрмөгц 24-48 цагийн дотор В гепатитийн эсрэг вакцинд заавал хамруулаарай.Ингэснээр энэ хүүхэд ирээдүйд элэгний хорт хавдраар өвчлөхгүй байх дархлаагаар хамгаалагдана. 

Хүний папиллома вирус нь бэлгийн замаар халдварлаж умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Иймд энэхүү вирусийнхалдвараас хамгаалах вакциныг 10-12 насны охидод хийлгэснээр ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхөөс хамгаалагдана.

Бохир аяга, таваг, халбага хэрэглэх, мөн дамжуулан хэрэглэх, хувийн ариун цэвэр сахихгүй байснаар ходоодны хеликобактерын халдварт өртөжулмаар ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. 
Хүрээлэн буй орчны нөлөө мөн ажлын хортой орчноос урьдчилан сэргийлэх нь хорт хавдраар өвдөхөөс сэргийлэх нэг чухал алхам юм. Хортой нөхцөлд ажилладаг бол хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэх,ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэй. 

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдснаар өвчний эрт үед оношлох, эмчлэгдэх, эдгэрэх бүрэн боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment