Сүхбаатар аймийн Засаг дарга өчигдөр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гаргаж, хөл хорио тогтоолоо. Энэхүү захираамжаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлагтай байгаа тул энэ сарын 3-наас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна. Иймд тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах хүрээнд олон нийтийн арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хоригложээ.
Сүхбаатар аймагт шүлхий илэрлээ
2017-02-05 12:00:00