8o
Улаанбаатар хот
mobile menu

Цогтцэций суманд дахин газар хөдөлжээ

2017-02-05 13:00:00

Энэ сарын 2-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг /Таван толгойн уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/-т 22:18:37 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлийн магнитут нь дээрх хэмжээсийг заасан талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэн гаргажээ.

Оршин суугчдад газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэнээс хохирол учраагүй юм байна. Цогтцэций сумын хувьд өмнө нь буюу 2016 оны арванхоёрдугаар сард нэг өдрийн дотор хэд, хэдэн удаагийн газар хөдлөлт болж, сумын дунд сургуулийн сурагчдыг нүүлгэн шилжүүлэхээс эхлээд холбогдох бүхий л арга хэмжээг аймгийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөндийлсөн нүхийг юугаар дүүргэж хооронд нь бас хавь ойртой нь гагнах вэ?
Газрын хэвлийг чинь хөндийлж ухаад нүх үлдээгээд байхад гүний бага зэргийн чичрхийлэл ч ил юм шиг л мэдрэгдэнэ. Цаашдаа нүх томрох тусам байнгын айдас дунд амьдрах болно. Энэ бол геофизикийн хууль.
2017/02/06 24.56.183.104