Энэ сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбарт буутай этгээдүүд халдаж, 424 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Тэднийг цагдаагийн алба хаагчид 24 цагийн дотор камерт үлдсэн машиных нь дугаараар илрүүлэн баривчилсан билээ. 1985, 1992 оны төрсөн ах дүүс хүнсний дэлгүүр ажиллуулдаг, Тоёота ланд маркийн автомашинтай байсан бөгөөд сүүлд авсан гурван өрөө байрныхаа үлдэгдэл мөнгө болох 60 сая төгрөгийн зээлээ төлөхийн тулд дээрэм хийсэн хэмээн мэдүүлсэн байна.
Ах дүү хоёр 60 саяын зээлээ төлөхийн тулд банк дээрэмджээ
2015-12-23 17:58:00