8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрийн зоог: Битүү чанасан мах

2017-02-05 10:10:00

Гарц : 3 порц
Бэлтгэх хугацаа: 10-15 минут
Болгох хугацаа: 40 минут

Орц:
Хонины мах 450 гр / өөхгүй, шоо дөрвөлжин хэрчсэн /
Хатаасан ганга 1 хоолны халбага
Сонгино 3 ширхэг / сармис хэлбэртэй хэрчсэн /
Том улаан лууван 3 ширхэг / хэсэглэн хуваасан /
Шинэ төмс 12 ширхэг
Халуун ус 300 мл
Яншуй 3 хоолны халбага /жижиглэж хэрчсэн /
Цөцгий 50 гр

Хонины махны хагасыг шөлний тогоонд хийж гангаар амтална. Сонгино, лууван, төмсний хагасыг дээр нь тарааж дахин гангаар амтална. Үлдсэн мах, ногоогоо (яншуйнаас бусад) өмнөхийн адил хийнэ. Халуун ус нэмж хийгээд зөөлөн гал дээр 1-2 цаг жигнэнэ.
Жигнэж, гал дээрээс авч яншуй болон цөцгийг нэмж хийж хутгана. Вандуй, бага давстай нэг зүсэм талхтай цуг олгоно.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment