8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн эхээр хүйтний эрч ЧАНГАРНА

2017-02-06 08:21:28

Өнөөдөр  ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст  цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  6-7-нд нутгийн өмнөд хэсгээр  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Энэ сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд  5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй  Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл