8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх бямба, ням гаригт дугаарын хязгаарлалт хийнэ

2017-02-06 08:26:00

Цагаан сарын баярыг угтан хоёрдугаар сарын  11, 12, 18,19 ний бямба, ням гаригт замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог хязгаарлах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 11,18-ны өдөр улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор төгссөн машинтай жолооч нар хөдөлгөөнд оролцох эрхтэй. Харин сондгой тоогоор төгссөн дугаартай машинтай иргэд хоёрдугаар сарын 12,19 –ний өдөр буюу ням  гаригт явж болно. 

Гэхдээ бямба эсвэл нямд дугаарын хязгаарлалтад орсон машинтай жолооч нар Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг боломжгүйг цагдаа нар анхаарууллаа.

“Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 11,12,18,19 ний амралтын өдрөөр“Хүчит шонхор” захын зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлээр 08.00-17.00 цагийн хооронд нэг урсгалтай болгох юм байна. Мөн далангаас зүүн тийш “Судалт” төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг баруунаас зүүн тийш 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэнэ.

Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос Нарантуул, Дэнжийн мянга, Хүчит шонхор худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл