Долоо хоногийн өмнөх цасан шуурганаар Төв аймгийн Сүмбэр суманд хүчтэй цасан шуурга шуурч нутгийн хоёр иргэн төөрч нэг нь хөлдөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин нөгөө нь нохойныхоо тусаар амьд аврагдсан мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл энэхүү үйл явдалтай төстэй нэгэн бахархам явдал саяхан тохиолджээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд хөдөө амьдардаг нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр үл ялиг маргалдсан байна. Гэрийн эзэн уурандаа гэрээс гарахад нь хоёр ой гарантай хүүхэд нь араас нь дагаад гарчээ. Хэсэг хугацааны дараа нөхрөө орж ирэхэд л хүүхдээ хамт байгаагүйг бүгд мэдэв. Ингээд хүүхдээ шөнөжин хайсан ч олсонгүй. Гэтэл маргааш өглөө нь гэрээс зайдуухан жалганы аман дээр нохой нь хэвтэж байхыг хараад очвол хүүхдийг шөнөжин дараад хоносон байжээ. Ийнхүү ухаант нохойныхоо ачаар хүүхэд эсэн мэнд олдсон үйл явдал болжээ.
Зүүнбаян-Улаан суманд монгол нохой нялх хүүхдийн амь аварчээ
2017-02-06 08:35:00