Өчигдрөөс эхлэн өглөөнөөс эхлэн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг болжээ. Мөн “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм. Одоогийн байдлаар шатахуун ямар шалтгааны улмаас үнэ нэмэгдсэн нь тодорхойгүй байна.