8o
Улаанбаатар хот
mobile menu

Хан-Уулын замын цагдаа хорт бодис хэмжих багажтай боллоо

2017-02-06 11:15:46

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө. Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор  энэхүү төхөөрөмжийг өгчээ.

Тус багаж нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааны найрлага, тортогжилт, утаан дах хорт бодисыг хэмжих юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment